| | USD/MNT 0₮

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн бүсгүй амаржиж, охинтой болжээ

Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр долоон улсын 278 иргэн эх орондоо ирсэн. Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 29, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 43, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, оюутан 41, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 5, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 95, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 52 хүн байсан аж.

Тэгвэл Сингапураас БНСУ-аар дамжин тус чартер нислэгээр ирсэн 25 настай бүсгүй ХӨСҮТ-д дөнгөж сая амаржиж охинтой боллоо. Хоёр удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй сөрөг гарсан бөгөөд эх, охин хоёрын биеийн байдал сайн байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр долоон улсын 278 иргэн эх орондоо ирсэн. Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 29, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 43, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, оюутан 41, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 5, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 95, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 52 хүн байсан аж.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.