| | USD/MNT 0₮

Таксины жолоочийг хөнөөсөн этгээдийг эрэн сурвалжилж байна

Өчигдөр эзэнгүй хашаанаас үл таних хүний цогцос олдсон байна. Тодруулбал, "Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Баруун салааны Бумбатын рашааны орчимд байх айлын хашаанд толгойноосоо цус алдсан эрэгтэй хүн хэвтэж байна" гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж, нас барсан иргэнийг Баянгол дүүргийн иргэн, 54 настай эрэгтэй Х болохыг тогтоосон байна.

Талийгаач нь хэрэг гарахаас нэг өдрийн өмнө буюу тавдугаар сарын 11-ний өглөө таксинд явна гэж гэрээсээ гарсан ч ийн бусдын гарт амиа алдсан байна.

Цогцост хийсэн шинжилгээгээр амь хохирогчийн толгойн яс цөмөрч, гар болон хуруу нь хугарсан байжээ.

Урьдчилсан байдлаар талийгаачийг толгойдоо хүнд гэмтэл авсны улмаас амь насаа алдсан гэж тогтоосон ба хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Хэрэг үйлдсэн этгээдийг орон даяар шуурхай эрэн сурвалжилж эхэлжээ.

Талийгаач нь хэрэг гарахаас нэг өдрийн өмнө буюу тавдугаар сарын 11-ний өглөө таксинд явна гэж гэрээсээ гарсан ч ийн бусдын гарт амиа алдсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.