| | USD/MNT 0₮

Ямаа хөтөлсөн залуус ноолуурын асуудлаар жагслаа

Өчигдөр Улаанбаатар хотын гол зам дагуу залуус “Битгий давар” гэх лоозон барьж эрх баригчдад дуу хоолойгоо хүргэсэн байдаг.

Тодруулбал, тэд сүүлийн дөрвөн жилд болж өрнөсөн ЖДҮХС-ийн зээл, 60 тэрбум зэрэг эрх баригчдын нэр холбогдсон гэмт хэргүүдийг мартаагүй “Бидэнд санах ой бий” гэсэн утгатай лоозонтой байсан юм. Харин тэдгээр залуучуудын үйлдлийг Цагдаагийн байгууллагаас зогсоож, эдгээр залуусыг саатуулсан гэх мэдээлэл гарсан. 

Тэгвэл эдгээр залуус өнөөдөр Сүхбаатарын талбайд өмнөх лоозонгуудаа барьж, ноолуурын асуудлаар шаардлага тавьж, ямаа хөтөлж жагсаалаа үргэлжлүүлжээ. 

Шууд үзэх: 

Төв талбай дээр ямаатай жагсаал болов.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.