| | USD/MNT 0₮

Орон нутгийн удирдлага болон иргэдийн саналыг авсны дараа хотын нэршлийг солино

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан бий болсон агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, хүн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн дагуул болон бусад хотуудыг байгуулж, хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс Аэросити, Майдар хотыг шинээр байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан төсөлд тусгагдсан “Аэросити” гэсэн нэршлийг “Тулуй” гэж, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд “Шинэ Зуунмод” гэж өөрчлөх санал гаргасан ч дэмжигдээгүй юм. Гэхдээ орон нутгийн удирдлага болон иргэдийн саналыг авсны дараа нь байнгын хороогоор нэрийг эцсийн байдлаар өгөх чиглэл өгөхийг УИХ-ын даргаас хүсэв. 

Тиймээс нэрийг эцсийн хэлэлцүүлэг дээр анхаарахыг УИХ-ын дарга чиглэл өгч,  зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж дууссанаар “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг холбогдох байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. 

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.