| | USD/MNT 0₮

Өнөөдөр ирж байгаа 346 сонсогч дотор өвчлөөд эдгэсэн, хавьтал болсон эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүүхдүүд байна

Манай улсын хойд хөрш болох ОХУ коронавирусийн халдварын голомт болсон байгаа билээ.

Энэ улсаас манайх иргэдээ татаж авахаар болсон. Өнөөдөр гэхэд 346 сонсогч ирнэ. Тодруулбал, ОХУ-ын Батлан хамгаалах яам гурван онгоц гаргаж, дээрх сонсогч нарыг өнөөдөр тээвэрлэж эх оронд нь авчрах бөгөөд эхний онгоц Буянт-Ухаад буусан байгаа ажээ. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ОХУ-аас цэргийн сургуулийн оюутнууд өнөөдөр ирнэ. Бид нар хүлээж авахдаа ХӨСҮТ болон цэргийн төв эмнэлэг, багабаян амралтын газарт хүлээн авахаар бэлтгэсэн.

Сэжигтэй тохиолдлуудыг ХӨСҮТ-д тусгаарлана. Тэнд хавьтал болсон өвдөөд эдгэсэн, эмнэлзүйн шинжтэй хүүхдүүд ирж байна. Өнөөдөр ирмэгц нь өнөө шөнөдөө шинжилгээ авна. Шуурхай хариу арга хэмжээний дөрвөн баг ажиллахад бэлэн болсон. Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, ОХУ бол халдварын голомт болсон эрсдэл өндөртэй учраас тэндээс ирж байгаа хүүхдүүдэд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч болно” гэв.

Өнөөдөр гэхэд 346 сонсогч ирнэ. Тодруулбал, ОХУ-ын Батлан хамгаалах яам гурван онгоц гаргаж, дээрх сонсогч нарыг өнөөдөр тээвэрлэж эх оронд нь авчрах юм байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.