| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Халдварын голомт болсон ОХУ-аас ирэх оюутнуудад онцгой анхаарал тавьж ажиллана

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Уг халдвар шүлсээр их дамжиж байгаа тул ам дамжуулан эд зүйлс хэрэглэж, идэж уухгүй байхыг ЭМЯ-наас анхааруулж байна. Мөн тамхи татаж байгаа иргэд халдварт их өртөж байгаа талаар ДЭМБ-аас мэдээлж байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар нийтдээ 266 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоон хүн, ажиглалтын байранд тусгаарлагдсан иргэдийн болон тандалтын зорилгоор таван хүнд хийсэн давтан шинжилгээнд халдвар илрээгүй. Бид нар ОХУ-аас оюутнуудыг хүлээн авах ажлыг зохион байгуулна. Голомттой онцгой бүсээс ирж байгаа учраас онцгой анхаарна" гэлээ. 

Өчигдрийн байдлаар нийтдээ 266 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.