| | USD/MNT 0₮

Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо

Туркийн Истанбул хотоос 174 орчим иргэнээ авчрахаар МИАТ компанийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09.30 цагт "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Онгоц энэ сарын 14-нд буюу маргааш Улаанбаатар хотод газардана. Уг нислэгээр Европын улс оронд ажиллаж, амьдарч байсан монгол иргэд ирэх юм байна. 
 
Дашрамд дуулгахад, өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. УОК-оос өгсөн үүргийн дагуу гадаадаас иргэдээ үе шаттай авч байна. Ойрын хугацаанд Турк болон Энэтхэг улсаас иргэдээ татан авахаар болжээ. 
Туркийн Истанбул хотоос 174 орчим иргэнээ авчрахаар МИАТ компанийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09.30 цагт "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлаас хөөрлөө.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.