| | USD/MNT 0₮

СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД АТГ-Т ХӨРӨНГӨ ОРЛОГОО БҮРТГҮҮЛЖ ЭХЭЛНЭ

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. 

Сонгуульд нэр дэвшигч нь Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг” маягтын дагуу тус газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд мэдүүлгээ хуулийн хугацаанд цахимаар гаргаж бүртгүүлнэ. Тэгвэл хуульд заасан хугацаагаар нэр дэвшигч энэ сарын 17-19-нд https://meduuleg.iaac.mn/ цахим системд Хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ)-ээ бүртгүүлнэ. 

СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ХОМ-ЭЭ ЦАХИМААР ХЭРХЭН МЭДҮҮЛЭХ ВЭ?
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.