| | USD/MNT 0₮

Ш.Үнэнбат: Урт цагааны дахин төлөвлөлт нийслэлчүүдэд хүлээлт үүсгэж байсан

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилга ашиглалтын шаардлага хангахаа больсон тул үйл ажиллагааг нь зогсоогоод байсан. Улмаар тус үйлчилгээний төвд түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан иргэдэд  Нийслэлийн өмчийн дөрөвдүгээр байр буюу Улаанбаатар шилэн банкны нэг, хоёрдугаар давхарт ажлын байр гаргаж өгөөд байсан юм. Ингээд “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх ажлыг яаралтай эхлүүлэхээр болж, энэ хүрээнд барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд зарласан бөгөөд уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр өнөөдөр үзэсгэлэн гаргаж, иргэдээс санал авах ажлыг эхлүүллээ. Мөн 2020 оны 05 дугаар сарын 12-17-ний өдрийг дуустал Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулж иргэд олон нийтээс цахимаар санал авах юм.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсуудаас нийт 28 баг бүтээлээ ирүүлсэн байна. Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Өмч ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Бид өмнө нь нийслэлтэй холбоотой зураг төслийн уралдаан зарлахад 4-5 бүтээл ирдэг байсан. Харин “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх төслийн зургийн уралдаанд богино хугацаанд 28 бүтээл ирснээс  үзэхэд нийслэлчүүдэд хүлээлт үүсгээд байсан бүтээн байгуулалт гэдэг нь харагдаж байна” хэмээн онцолж байв.

Ш.Үнэнбат: Богино хугацаанд 28 бүтээл ирнэ гэдэг Урт цагааны дахин төлөвлөлт Нийслэлчүүдэд хүлээлт үүсгээд байсныг харуулж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.