| | USD/MNT 0₮

Н.Бат-Орших:Японд ажлын байрны хомсдол үүсч, цагийн ажлын олдохоо байсан

Коронавирусийн халдварын улмаас Япон улсын олон муж хотод хөл хорио тогтоож, зарим мужид онц байдал зарласан байгаа юм. Тус улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд ажилгүй болж байрнаасаа хөөгдөж, 00-ын өрөөнд хоног төөрүүлж байна гэсэн мэдээлэл гарсан юм.

Тэгвэл тус улсад нөхцөл байдал ямар байгаа талаар тэнд сурч байгаа оюутан Н.Бат-Орших болон багш Х.Өлзийжаргал хоёртой ярилцлаа.

айн байна уу, Япон улсад халдварын нөхцөл байдал ямар байна вэ?

-Сайн сайн байна уу. Өнөөдрийн байдлаар Япон улсад шинэ төрлийн корона вирусийн тархалт буурах хандлагатай байна. Халдвар авсан нийт 15798 хүн, үүнээс нас барсан 621 хүн байна. Мөн эдгэрсэн 8531 хүн байна.

Дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн онц байдал зарлан хөл тогтоох журам хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу ерөнхий боловсролын сургууль болон тусгай мэргэжлийн сургууль, мөн их дээд сургуулиудын үйл ажиллагааг зогсоох чиглэл өгсөн. Хүүхдийн цэцэрлэгийн хувьд хөл хорио тогтоох заавар өгсөн ч тухайн хүүхэд цэцэрлэгтээ явахыг албан хориглоогүй байгаа. Харин нийтийг хамарсан баяр ёслол, арга хэмжээг зохион байгуулахгүй олон хүн цуглуулахгүй байх журам хэрэгжиж байна.

-Өөрсдийгөө танилцуулаач, хаана ямар сургууьд сурдаг, ямар ажил эрхэлдэг вэ?

-Намайг Хосбаатар овогтой Өлзийжаргал гэдэг. Япон улсад 18 жил амьдарч байгаа, нийгмийн шинжлэх ухааны доктор, “Фүжи” япон хэлний сургуулийн Монгол болон Хятад улсуудын оюутан хариуцсан зохион байгуулагч, багшаар ажилладаг.

Харин намайг Нямсүрэнгийн Бат-Орших гэдэг. Сэтгэл судлаач мэргэжилтэй. Одоогоор “Фүжи" япон хэлний сургуульд суралцаж байна. Суралцахын хажуугаар оюутны хийх зөвшөөрөлтэй долоо хоногийн 28 цагийн ажил хийж байна.

-Тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудын нөхцөл байдал хэр байна?

-Манай мужийн хувьд төв хэсэгтээ харъяалагддаг ч гэсэн Токиогоос 130 гаруй км зайтай учраас тэнд амьдарч буй монголчуудын талаар нарийн мэдээлэл алга. Ерөнхийдөө цагийн ажлууд багассан, ажлын олдоц муу болсон. Манай мужийн хувьд мөн адил цагийн ажлууд багассан байдалтай байна.

-Хэд хэдэн мужид онц байдал зарласан бэ?

-Х.Өлзийжаргал: Япон улс даяар (бүх муж, бүс нутаг) онц байдал зарласан байдалтай байгаа. Үүнээс одоогийн байдлаар 34 мужид хөл хорио тавигдах төлөвтэй байгаа бол үлдсэн 13 муж нь онцгой хөл хориотой байгаа бөгөөд цаашид хөл хорионы дэглэмийг сулруулах талаар эрдэмтдийн саналыг авч хэлэлцэж шийдвэрлэх талаар засгийн газраас мэдээлж байна.

-Гэхдээ Япон улс их тайван хүлээцтэй хандаад байх шиг ажиглагдсан?

-Н.Бат-Орших: Япон улсад газар хөдлөлт болон байгалийн гамшиг олон тохиолдолдог. Ер нь иргэдэд гамшгийн үед хэрхэн зохион байгуулалттай байх талаарх ухамсар, төлөвшил суусан байдаг нь ажиглагдсан. Магадгүй энэ байдал нь COVID-19 үед хэрэгжүүлж буй засгийн газрын шийдвэрийг хүлээцтэй хүлээн авах бас нэгэн нөхцөл болсон магадгүй юм.

-Хөл хориог тогтоосноос болж эдийн засаг болон нийгэмд ямар нэгэн өөрчлөлт гарч байна уу, эдийн засгийн хомсдол үүсч байна уу?

-Х.Өлзийжаргал: Энэ цаг үед бусад улс орнуудын адил хаалга барьж байгаа компаниуд бас байна. Хятад улсад халдвар өндөр байх үед маск болон ариун цэврийн цаасны хомсдол багахан үүсч 7 хоног хэртэй үргэлжилж одоогоор хэвийн байна. Харин маскны хомсдол бол байна. Хүнс болон бусал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хувьд хомсдол үүсээгүй хэвийн байгаа.

Японы засгийн газраас хэрэгжүүлж байгаа бас нэг ажил бол онцгой байдлын үед зориулан ард иргэддээ ойролцоогоор 2.5 сая төгрөг (10 ман) -ийг тухайн өрхийн ам бүлийн тоогоор олгох шийдвэр гарч энэ сараар хэрэгжиж эхэлсэн. Мөн энэхүү мөнгөн тэтгэмжийг 3 сараар дээш хугацаагаар япон улсад амьдарч буй гадаадын иргэд ч авах боломжтой юм.

-Ер нь Японд оргил үе нь өнгөрсөн үү. Иргэд хэрхэн өөрсдийгөө хамгаалж чадаж байна уу?

-Х.Өлзийжаргал: Шинээр халдвар илрэх тохиолдолууд буурч байгаа бөгөөд зарим мужид хөл хорио тавигдаж байна. Мөн зарим онцгой хөл хориотой байсан мужуудын асуудлыг удахгүй засгийн газраас хэлэлцэнэ.

Хаврын улиралд ургамлын тоос их байдаг учраас япончууд маск сайн хэрэглэдэг. Энэ нь COVID-19 тархалтын үетэй давхцаж байгаа нь нэг талаараа халдвараас хамгаалах бас нэгэн үндэс болсон байх магадлалтай. Мөн гар угаах соёлын талаар хүүхэд байхаас нь заадаг учраас энэ тал дээр өндөр ач холбогдол өгдөг улс шүү дээ.

-Монгол Улсын 277 иргэн орон байргүй болж, эх орон руугаа буцах хүсэлтээ 1050 хүн гаргасан гэсэн. Энэ талаар мэдээлэл байна уу?

Н.Бат-Орших: Энэ талаар нарийн мэдээлэл алга. Багахан мэдээллийг интернетээс олж уншсан. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Элчин сайдын яамнаас авсан нь дээр байх гэж бодож байна.

-Орон байргүй болсон иргэд хаагуур хоног төөрүүлж байна?

-Энэ талаар ч мөн мэдээлэл алга байна.

р нь Японд ажлын байр хумигдсан уу?

-Н.Бат-Орших:Тодорхой хэмжээгээр ажлын байрууд хумигдаж байгаа нь ажиглагдаж байна. Арүбайто буюу цагийн ажлууд ч багассан. Манай мужийн хувьд үйлчилгээний газруудын үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор зарим оюутнууд ажилгүй болж байгаа тохиолдлууд бас байна.

-Халдвар авсан иргэн эргээд өвчлөх тохиолдол байна уу?

Х.Өлзийжаргал:Тавдугаар сарын 06-ны байдлаар 20-90 гуруй насны 31 хүн дахин өвдсөн тохиолдол бүртгэгдсэн.

-Японд хүмүүс бие биендээ хүрэх заншил байдаггүй. Гар барих, тэврэх, зүгээр л хүрэх нь маш дотно үйлдэл бөгөөд зөвхөн ойр дотны хүмүүсийн дунд л зөвшөөрөгдөнө. Тэгэхээр халдварлах зам нь арай бага гэж ойлгож болох уу?

Н.Бат-Орших: Ерөнхийдөө, нэг талаараа бас тэгж ойлгож болохоор байна. Япончууд хоорондоо мэндлэхдээ гар барихгүй, хүрэлцэхгүйгээр зайнаас бөхийж мэндэлдэг учраас ийм байх магадлалтай юм.

-Япончууд ард иргэддээ хандаж юуг зөвлөж, уриалж байна вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг хүргэж байна. Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй, гэртээ байх, гэрээсээ гарсан тохиолдолд маск зүүх, гараа сайн угаах гэх мэт Манай улсад мөн адил хэлж, анхааруулаад байгаа заавар зөвлөмжийг л хүргэж байна.

Японд тодорхой хэмжээгээр ажлын байрууд хумигдаж байгаа нь ажиглагдаж байна. Арүбайто буюу цагийн ажлууд ч багассан. Манай мужийн хувьд үйлчилгээний газруудын үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор зарим оюутнууд ажилгүй болж байгаа тохиолдлууд бас байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.