| | USD/MNT 0₮

АНХААР: Гурван настай хүүхэд 11 давхраас унаж амиа алджээ

Өчигдөр буюу 2020 оны тавдугаар сарын 12-ны өдөр гурван настай хүүхэд өндөр байшингийн цонхоор унаж нас барсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тухайлбал, Орхон аймагт 11 давхараас гурван настай хүүхэд унаж нас барлаа гэх дуудлага мэдээлэл тус өдрийн 22.30 минутын орчимд иржээ. Ингээд дуудлагын дагуу жижүүрийн бие бүрэлдэхүүн хэргийн газар дээр очиж үзлэг хийсэн бөгөөд энэхүү хэргийг Орхон аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа юм.

Коронавируст цар тахлын улмаас манай улс өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын 01-нийг хүртэл зогсоосон. Энэ үеэр эцэг эхийн анхаарал халамж суларсны улмаас бага насны хүүхдүүд ахуйн осолд өртөж, эрүүл мэнд, цаашлаад амь насаараа хохирох тохиолдлууд гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААР: Гурван настай хүүхэд 11 давхраас унаж амиа алджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.