| | USD/MNT 0₮

“Харанга”-ын гитарчин Я.Одсүрэнд УГЗ, бөмбөрчин Н.Пүрэвдашид МУГЖ цол хүртээлээ

 

Монголын рок попын амьд домог болсон “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэнд МУГЗ цол, бөмбөрчин Н.Пүрэвдашийг МУГЖ цолоор шагнав. Тэд сая 11.40 цагаас Төрийн ордонд эрхэм хүндтэй шагналаа гардаж авлаа. 

Монголын рок поп хамтлагийг “Харанга” үгүйгээр төсөөлөх арга байхгүй. Тиймээс ч урлагийн тайзан дээр 30 жил гялалзсан амьд домог хэмээн нэрийддэг.

"Харанга" хамтлагийнхан 10 хоногийн өмнө “Буян-Ухаа” дахь спорт цогцолборт 30 жилийн ойн хүндэтгэлийн “Замд гаръя” тоглолтоо үзэгч, фэнүүддээ өргөн барьсан билээ.

"Харанга" хамтлаг 1989 онд анх байгуулагдсан бүрэлдэхүүнээ огт өөрчлөлгүйгээр 30 жил тайзнаа дуулж байгаа гэдгээрээ Монголын рок попын түүхэнд нэгэн рекорд тогтоосон юм. Тус хамтлагийг байгуулагдахаас 14 жилийн өмнө Ц.Энхманлай, Я.Одсүрэн нар Улаанбаатар төмөр замын дэргэдэх "Ногоон гэрэл" хамтлагт дуулж, уран бүтээлийн замаа эхэлсэн ажээ. "Ногоон гэрэл" хамтлагт байхдаа зохиож дуулсан "Шивнээ" дуугаа хожим "Харанга" хамтлагийнхан "Дэлхий ертөнц" тоглолт дээрээ сэргээн дуулж байсан түүхтэй. 

1977-1978 онд Ц.Энхманлай, Я.Одсүрэн нар дараалан цэргийн албанд татагдаж, тэнд Ц.Чулуунбат, Н.Пүрэвдаш нартай нэгдэн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дэргэдэх "Нөхөрлөл", "Соёмбо" хамтлагуудад дуулж эхэлснээр өнөөгийн "Харанга" хамтлаг бүрдсэн байдаг.

Монголын рок попын амьд домог болсон “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нарыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, гавьяат жүжигчин цолоор шагнахаар болжээ. Тэд өнөөдөр 11.40 цагаас Төрийн ордонд эрхэм хүндтэй шагналаа гардаж авлаа.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.