| | USD/MNT 0₮

Ах дүү хоёр болох аварга А.Сүхбат, тод манлай уяач А.Батсүх нар нэг тойрогт нэр дэвших үү

2020 оны Улсын Их Хурлын сонгуульд нийт 15 нам, 4 эсвэл, 200 гаруй бие даагч оролцох хүсэлт гаргаж, батламжаа авсан.

Тэгвэл “Шинэ” нам хамгийн түрүүнд буюу өчигдөр 21 аймаг, 9 дүүргийнхээ Орон нутгийн зөвлөлийн хурлыг цахимаар зохион байгуулж, тойрог тойргийнхоо нэр дэвшигчдийг тодруулжээ.

Хамгийн сонирхолтой нь энэ эвслийн 35 нэр дэвшигчийн нэрс дотор УИХ-ын гишүүн, Далай аварга А.Сүхбатын төрсөн ах, Тод манлай уяач А.Батсүхийн нэр харагдав. Тэрбээр Төв аймагт ийнхүү нэр дэвшихээр болжээ.

Харин МАН-аас А.Сүхбат нэр дэвших нь тодорхой болов уу. Тэгэхээр нэг тойрогт хоёр өөр намаас  ах дүү хоёр өрсөлдөнө гэсэн үг юм.

Гэхдээ энэ жил А.Сүхбат аварга өнжиж, уяач ахаа УИХ-д зүтгүүлж ч магадгүй аж.

 

 

 

Хамгийн сонирхолтой нь энэ эвслийн 35 нэр дэвшигчийн нэрс дотор УИХ-ын гишүүн, Далай аварга А.Сүхбатын төрсөн ах, Тод манлай уяач А.Батсүхийн нэр харагдав. Тэрбээр Төв аймагт ийнхүү нэр дэвшихээр болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.