| | USD/MNT 0₮

Цахилж яваа гөрөөс туужийн зохиогч, Төрийн шагналт Дармын Батбаяр тэнгэрт дэвшив

Нүүдэлчин Монгол ахуйг нүдэнд харагдтал дүрслэж, эмэгтэй хүний сэтгэлзүйг гайхалтай нарийн мэдэрч бичсэн манай хүүрнэл зохиолын шилдэгүүдийн тоонд багтах цөөхөн зохиолчийн нэг бол яах аргагүй Дармын Батбаяр билээ.

Түүнийг “Цахилж яваа гөрөөс” туужаар нь уншигчид андахгүй сайн мэднэ. Олон сайхан утга яруу уянгын тууж, өгүүллэгтэй зохиолч Дарма Батбаяр гуай тэнгэрт дэвшсэн гэх харууслын мэдээтэй өдөр өнөөдөр ажээ. Монголын утга зохиолын салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Тэрээр 1941 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төрж, 1966 онд Монгол улсын их сургууль, 1979 онд ЗХУ-ын М.Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн дээд курсийг тус тус төгсчээ.

Д.Батбаяр нь бага наснаасаа уран зохиол оролдсон бөгөөд "Гар", "Жаргалын найман морь", "Өгүүллэгийн түүвэр", "Дөшин жирэмийнхэн", "Шувуу бүхэн жаргалтай", "Нэг Ваанжил, нөгөө Ваанжил", "Цөөрөм" жүжгүүд бичжээ. 1988 онд "Мартагдсан аялгуу", "Хайрыг хайрла" жүжгээрээ МЗЭ-ийн шагнал, 1998 онд "Цахилж яваа гөрөөс" туужаараа төрийн шагнал хүртсэн юм.

2000 оноос хойш зохиолчийн "Мемонтог бүтээхүй" роман, "Чамд аз жаргал хүсье" өгүүллэгийн түүвэр, "Ийнга миний хээр тал" роман, “Навчисын хүүрнэл” "Бүтээхүйн зүй тогтол" утга зохиол судлал, шүүмжийн номууд хэвлэгдэн гарсан юм.

Уншигч олон түмний оюунд ухаан, мэлмийд нь гэрэл гэгээ хайрласан утга уянгын нэрт зохиолч та амар тайван нойрсдоо. Ум сайн амгалан болтугай.

Нүүдэлчин Монгол ахуйг нүдэнд харагдтал дүрслэж, эмэгтэй хүний сэтгэлзүйг гайхалтай нарийн мэдэрч бичсэн манай хүүрнэл зохиолын шилдэгүүдийн тоонд багтах цөөхөн зохиолчийн нэг бол яах аргагүй Дармын Батбаяр билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.