| | USD/MNT 0₮

Л.Мөнхтүшиг:Маргааш Туркээс 174 иргэнээ тусгай үүргийн онгоцоор авчирна

Улсын онцгой комиссийн Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар БНЭУ-аас эх орондоо ирэхээр 480 орчим иргэн хүсэлтээ гаргасны 21 нь эрүүл мэндийн шалтгаантай байна. Харин 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, үлдсэн 44 нь бусад шалтгаантай иргэд гэдгийг Шадар сайдын ажлын албанаас мэдээлсэн билээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Ойрын хугацаанд Турк, Энэтхэг улсаас иргэдээ татахаар ажиллаж байна. УОК-оос өгсөн үүргийн дагуу гадаадад байгаа иргэдээ эх орондоо татан авах ажиллагаа үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10836 иргэн эх орондоо буцах хүсэлт гаргасан. Эдгээр иргэдийг бүс нутгаар нь хуваасан. Маргааш МИАТ компани Улаанбаатар-Истанбул чиглэлд нислэг үйлдэнэ. Уг нислэгээр 174 иргэнийг татан авчирна" гэлээ. 

Маргааш МИАТ компани Улаанбаатар-Истанбул чиглэлд нислэг үйлдэнэ. Уг нислэгээр 174 иргэнийг татан авчирна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.