| | USD/MNT 0₮

ЭМЯ:Сүүлийн үед коронавирус шинж тэмдэггүйгээр илрээд байна

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл коронавирусийн талаарх мэдээллийг өгөв.

Тэрбээр "Сүүлийн үед өвчлөлийн 43-50 хувь нь шинж тэмдэггүй өвчилж байна. Хөл хорионы дэглэмийг сулруулснаар ямар болдгийг Ухань хотын жишээ харуулж байна.

Мөн БНСУ-д нэг иргэнээс болж 62 хүн өвчлөөд байна. Иймээс бид огтхон ч тайвширч болохгүй, амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Иргэдээс гадуур амны хаалтгүй хүмүүс явж байна гэсэн гомдол мэдээлэл ирж байна.

Манай улсын хувьд нийт 42 тохиолдол бүртгэгдсэнээс 14 хүн эдгэж, дараагийн хяналтад орсон. 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэвийн байна.

Монголд нийт 986 хүн ажиглалтад байна. Өчигдөр 15 галт тэргэнд 4800 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Зоонозийн үндэсний төвөөс Гуанжоу-УБ, Бээжин-УБ чиглэлийн хоёр онгоцонд нийт 5 тонн ачааг ариутгалд оруулжээ" гэв. 

Сүүлийн үед өвчлөлийн 43-50 хувь нь шинж тэмдэггүй өвчилж байна. Хөл хорионы дэглэмийг сулруулснаар ямар болдгийг Ухань хотын жишээ харуулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.