| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: Дахин нэг хүн эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-өөс гарлаа

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ "Коронавирусээс халдварласан нэг хүн эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-өөс гарлаа. Яг одоо ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 27 хүн байна. Дахин хоёр хүн эдгэрч, тун удахгүй эмнэлгээс гарах шинжтэй байна. Хэд хэдэн шинжилгээ авах дутуу байна. Тус шинжилгээгээр сөрөг гарвал дараагийн эмчилгээ рүү шилжинэ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 80 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй" гэсэн юм.

Д.Нямхүү: Дахин нэг хүн эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-ээс гарлаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.