| | USD/MNT 0₮

Б.Хурц нарын гэм буруутай эсэхийг шүүх хурлын тов тодорхой боллоо

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурлын тов тодорхой болжээ.

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн 4 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс хүлээн авсан бөгөөд гэм буруугийн шүүх хуралдааныг тавдугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагт товлосон байна.

Хэргийн тухайд эргэн сануулбал, Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт ял эдэлж байгаа  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг хуулийн байгууллагаас шалгасан байдаг. Тэгвэл тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон бол ирэх долоо хоногт гэм буруутай эсэхийг нь ийнхүү хэлэлцэх ажээ. 

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн 4 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс хүлээн авсан бөгөөд гэм буруугийн шүүх хуралдааныг тавдугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагт товлосон байна.
Нийгэм

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.