| | USD/MNT 0₮

Сонгууль 2020: Баянхонгорт УИХ-ын гишүүн М.Билэгтийн оронд дэд сайд Б.Батцэцэгийг нэр дэвшүүлнэ

Энэ жилийн сонгууль томсгосон тойргоор явагдана. Ман­датын тоог орон нутагт нэмж, нийслэлээс хасч баталсан бөгөөд одоо намууд нэр дэвшигчдээ тодруулж эхэлжээ.

Тодруулбал, Баянхонгор аймагт МАН-аас одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар явах нь тодорхой. Харин эмэгтэйчүүдийн квотоор М.Билэгтийг дахин нэр дэвшүүлэх болов уу гэсэн яриа гарсан. Гэвч түүнийг энэ удаагийн сонгуульд явуулахгүй харин оронд нь Гадаад харилцааны дэд сайд байсан Б.Батцэцэгийг явуулах сураг байна.

Харин АН-аас хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг Ерөнхийлөгч Х.Бат­тулга шийднэ. Хөххотын Консул асан Д.Мөнх-Эрдэнэ АН-аас биш бие дааж нэр дэвшихээр нутагтаа очсон гарын үсэг цуглуулж байгаа юм.

Мөн АН дотор ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, УИХ-ын гишүүн асан Д.Ганбат, “Номгон санчир” компанийн захирал А.Адъяасүрэн нарын нэр байгаа юм. 

МАН-аас УИХ-ын гишүүн М.Билэгтийн оронд дэд сайд асан Б.Батцэцэгийг явуулахаар шийджээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.