| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд асан С.Баяр тэргүүтэй яллагдагч нарыг шүүхэд шилжүүллээ

-Яллагдагч нарыг шүүхэд шилжүүллээ-

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын долоон хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцлээ. Тэгвэл өнөөдөр буюу 2020 оны тавдугаар сарын 11-ний өдөр зарлагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 25-ны 09.00 цагт хийхээр товлосон байна.

Хэргийг дахин сануулбал, яллагдагч нарыг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурор луу шилжүүлсэн. Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, 2020 оны гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын, 2015 онд Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг болон Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-ынхан багагүй хугацаанд шалгасан юм.

Яллагдагч нарыг шүүхэд шилжүүллээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.