| | USD/MNT 0₮

А.Амбасэлмаа:Халдвартай 28 иргэний хоёрынх нь биеийн байдал хүнд байна

Манай улсын хувьд 42 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан. Өнөөдрийн байдлаар 14 хүн эмчлэгдсэн бол 28 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдэж байна. Харин өнөөдрийн байдлаар 900 гаруй иргэн тусгаарлалтад байна. 

Гадаадад амьдарч байгаа 36 иргэн халдвар авсан бөгөөд 13 нь эдгэж эмнэлгээс гарчээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн байдлаар орон нутаг болон манайд төвд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр нийтдээ 107 хүнд шинжилгээ хийлээ, 82 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй, Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч нарын давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. 

28 тохиолдлын биеийн байдал тогтвортой байгаа ч хоёр хүний биеийн байдал хүнд байна. Франкфурт болон Сөүлээс ирсэн хүмүүст энэ долоо хоногт тандалт судалгааг хийнэ. Белги улсаас ирсэн иргэний давтан шинжилгээг хийнэ. Одоогоор ажиглалтад байгаа бөгөөд халдвар илрээгүй" гэлээ. 

28 тохиолдлын биеийн байдал тогтвортой байгаа ч хоёр хүний биеийн байдал хүнд байна. Франкфурт болон Сөүлээс ирсэн хүмүүст энэ долоо хоногт тандалт судалгааг хийнэ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.