| | USD/MNT 0₮

Зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алджээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 364 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 268 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүний улмаас таван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

Энэ сарын 09-ний өдрийн 13 цаг 27 минутын орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт шороон замд Toyota Mark-II маркийн автомашин хашаанаас ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч 55 настай, эмэгтэй Н-ийг мөргөж амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 4 зөрчил бүртгэгдсэн байна.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 2,9 хувиар буурч, Бүртгэгдсэн зам тээврийн осол 5,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.