| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд асан С.Баяр, сайд асан С.Баярцогт нарт холбогдох шүүх хурал эхэллээ

Өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр болон Сангийн сайд асан С.Баярцогт нарын найман хүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай болох юм.

Шүүх хуралд яллагдагч этгээдүүд өөрсдийн биеэр оролцох бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч явуулах боломжгүй юм байна.

Өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлаар тэдний гэм буруутай эсэхийг шүүх хурлын тов гарна. Эсвэл хурлыг хойшлуулах юмуу, мөрдөн байцаалтад буцаах юм.

Хэргийн тухайд тодруулбал, АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан хавтаст хэргийг олон жил шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байдаг. Харин прокуророос хавтаст хэргийг хянаж дуусаад харьяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн юм.

Өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан С.Баяр болон Сангийн сайд асан С.Баярцогт нарын найман хүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай болох юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.