| | USD/MNT 0₮

Ш.Энхтөр:ЭХЭМҮТ халдварын үеийн бэлэн байдлаа хангасан

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, мөн халдвар тархлаа гэхэд улсын эмнэлгүүд хэрхэн яаж ажиллах талаар бэлэн байдлаа хангаж байгаа билээ.

Тэгвэл ЭМЯ-ны харьяа ЭХЭМҮТ уг халдварын үед хэрхэн яаж ажиллах талаар бэлэн байдлаа хангасан эсэх талаар тус төвийн ерөнхий захирал Ш.Энхтөр өнөөдрийн мэдээлэлд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Манай төв дээр шинэ халдварын бэлэн байдлыг хангах хүрээнд олон ажлыг хийж байна. Төлөвлөгөө батлагдсан. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч тодотгол хийн ажиллаж нөөц бүрдүүлсэн. Тийм учраас 10 чиглэлээр нөөцийн судалгаа хийсэн. 

Тухайлбал, дайчлагаанд ажиллах, эм эмнэлгийн хэрэгсэл гэх мэт. Нөөцийг тасралтгүй бүрдүүлэн ажиллаж байна. Улс орон даяар тархсан үед ЭХЭМҮТ дээр хэвтүүлэн эмчлэх нь чухал. Тийм учраас манай төв дээр болзошгүй нөхцөлд хүүхдийн эрчимт эмчилгээний найман ор бүхий тасаг, эх барих эрчимт эмчилгээний дөрвөн ор тасаг, ердийн хөнгөн тохиолдын 71 ор гээд нийтдээ 83 орыг дэлгэж ажиллахаар тооцоо судалгаа хийн бэлтгэж байна.

Өнөөдрийн байдлаар 3 ор бүхий тусгаарлах хоёр өрөө ажиллаж байна. Халдварын сэргийлэлт хяналтын асуудал чухал. Энэ хүрээнд нийт 12 чиглэлээр сургалт зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 1571 эмч ажилтан хамрагдсан. Олон нийт рүү хандсан сургалтыг хийсэн. Бэлэн байдлыг бол хангасан. 

Сэжигтэй 28 тохиолдолд манай төвийн 10 эмч очиж тусламж үзүүлсэн. Энэ хугацаанд манай төвд долоон сэжигтэй тохиолдол орж ирсэн. ХӨСҮТ-ийн эмч нартайгаа хамтарч шинжилгээ хийхэд сэжигтэй тохиолдол үгүйсгэгдсэн. Харин үндсэн өвчнөөр нь эмчилж эдгэрүүлж, эмнэлгээс гаргасан. 

Ерөнхийдөө манай төвийн үндсэн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа гэж ойлгож болно. Болзошгүй халдварын дэгдэлтийн үед хүний нөөцийн асуудал чухал байна. Тиймээс манай төвөөс тэтгэвэртээ гарсан 103 эмч эмнэлгийн мэргэжилтэнтэй уулзаж, одоогийн байдлаар 16 хүнийг гэрээгээр ажиллуулахаар болсон. Түүнээс гадна манай төвийн төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж төгссөн 600 гаруй эмч мэргэжилтнүүдэд судалгаа хийж, хэрэгцээ шаардлагатай үед гэрээ байгуулж ажиллах талаар ярилцсан" гэлээ. 

 

Сэжигтэй 28 тохиолдолд манай төвийн 10 эмч очиж тусламж үзүүлсэн. Энэ хугацаанд манай төвд долоон сэжигтэй тохиолдол орж ирсэн. ХӨСҮТ-ийн эмч нартайгаа хамтарч шинжилгээ хийхэд сэжигтэй тохиолдол үгүйсгэгдсэн. Харин үндсэн өвчнөөр нь эмчилж эдгэрүүлж, эмнэлгээс гаргасан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.