| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Өчигдрийн байдлаар Коронавирус нэмж илрээгүй, харин нэг хүн эдгэж эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамны мэдээлэл дээр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү коронавирусийн халдварын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өчигдрийн байдлаар нийт 66 хүнд шинжилгээ хийлээ. Тандалтын зорилгоор хийсэн 18 хүнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан, ажиглагдах байранд тусгаарлагдсан хүмүүст халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 22 жолоочид давтан шинжилгээ хийхэд илрээгүй. 

Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-ийн дараагийн шат руу шилжлээ. Энэ хүн 48 хоног эмчлэгдээд гарч байна. Дараа дараагийн давтан шинжилгээг хийнэ. Ингээд нийтдээ 14 хүн эмчлэгдлээ. Халдвар авсан хоёр хүүхэд байсан эдгэсэн. Мөн залуу оюутнууд бий. Хамгийн дээд тал нь 64 настай иргэн бий. Биеийн байдлын хувьд тогтвортой ч өдөр хоногоор үр дүн гарахгүй гэдгийг та бүхэн ойлгоорой. Мөн хавдартай, жирэмсэн хүн ч эмчлүүлж байна. Бид эмчилгээ үйлчилгээндээ онцгой анхаарч ажиллаж байна" гэлээ. 

Өчигдрийн байдлаар нийт 66 хүнд шинжилгээ хийлээ. Тандалтын зорилгоор хийсэн 18 хүнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан, ажиглагдах байранд тусгаарлагдсан хүмүүст халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 22 жолоочид давтан шинжилгээ хийхэд илрээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.