| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэрийн тусгаарлалтын хугацаа дууссан

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь өнгөрсөн сарын 03-нд тусгай үүргийн онгоцоор ирж тусгаарлагдсан билээ. Тэрбээр зочид буудалд 21 хоног тусгаарлагдаад гэрийн ажиглалтад шилжсэн байгаа юм. Гэртээ байх 14 хоногийн хугацаандаа гэрээсээ гарахгүй, хүнтэй уулзахгүй хөл хорио тогтоох ёстой юм.

Тэгвэл түүний гэртээ байх хугацаа нь өчигдөр дуусгавар болжээ. Харин өнөөдрөөс эхэлж нийгмийн харилцаанд буюу хүнтэй уулзаж болох юм.

Дашрамд дуулгахад түүнийг АТГ-аас авлига албан тушаалын хэргээр шалгаж байгаа бөгөөд гэрийн тусгаарлалт дууссаны дараа мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлнэ гэсэн юм.

Харин албан бус эх сурвалжийн хэлж буйгаар түүний тусгаарлагдах хугацаа дууссаны дараа Төв аймагт цагдан хорино гэсэн мэдээлэл ч гарсан юм. Гэхдээ энэ бол баттай мэдээлэл биш ч цагдан хорих эсэхийг цаг хугацаа харуулна биз дээ. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэрийн тусгаарлалтын хугацаа өчигдөр дууссан
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.