| | USD/MNT 0₮

Өнөөдөр бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр амьдарч буй орчиндоо мод бут тариарай

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зарлиг гаргаснаар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-тэй болсон билээ.

Эл өдөр өнөө жил тавдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд тохиож байна. Мод тарихад тохиромжтой эдгээр өдрүүдэд амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан байдлаар мод тарих арга хэмжээг зохион байгуулахгүй тул  эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, дэглэмийг чанд сахихыг зөвлөж байна. 

Мөн нийслэлийн дүүргүүдийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд зориулсан “Төгсөгчдийн төгөл” байгуулах санаачилгыг эхлүүлж байгаа бөгөөд дүүрэг бүрийн Боловсролын хэлтэст дээрх зориулалтаар 3 га газрыг олгож байгаа талаар Нийслэлийн байгаль орчны газраас мэдээлжээ.

Мод тарихад тохиромжтой эдгээр өдрүүдэд амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.