| | USD/MNT 0₮

Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх өнөөдөр түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй ээлжит хурлаа хийжээ.

Хурлаар зарим замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгосонтой холбогдуулан замын хөдөлгөөний эрчимийн мэдээлэл, цаашид авах арга хэмжээний саналуудыг Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр танилцуулж, ажлын хэсгийн гишүүд хэлэлцсэн байна.

Өнөөдрийн байдлаар

- БЗД 4-р хороо, 15-р хороолол орчим
- Бөхийн өргөө, Баянзүрх зах орчим
- Ард кинотеатр 23 -р сургууль орчим
- ЧД, Компьютер ланд орчим
- БГД 15-р хороо 23-р байр орчмын замыг тус тус нэг чигийн хөдөлгөөнтэй болгоод байна.

Дашрамд дуулгахад, Налайх-Чойрын 20.9 км авто замын хөдөлгөөнийг ирэх сарын 04-нд албан ёсоор нээхээр ажиллаж байна. Одоогоор гэрэлтүүлэг, замын тэмдэглэгээний ажлууд үргэлжилж байна.

Налайх-Чойрын 20.9 км авто замын хөдөлгөөнийг ирэх сарын 04-нд албан ёсоор нээхээр ажиллаж байна. Одоогоор гэрэлтүүлэг, замын тэмдэглэгээний ажлууд үргэлжилж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.