| | USD/MNT 0₮

Өнөөдөр гурван ихэр хүү мэндэлжээ

Гурван ихэр хүү төрүүлсэн Б.Цэрэнням 

Сүүлийн үед ихэр төрөлт нэмэгдэж байгаа талаар эмч нар ярьж байна. Энэ сарын 01-нд Ихрүүдийн өдөр байдаг бөгөөд энэ өдөр Монгол Улс гурван ихэр охиноор бүл нэмсэн бол тавдугаар сарын 08 буюу өнөөдөр гурван ихэр хүү ЭХЭМҮТ-д мэндэлжээ.

Тодруулбал, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Б.Цэрэнням нь гурван ихэр хүү төрүүлжээ. Тэрбээр нэг хүүхэдтэй байсан бөгөөд ийнхүү дөрвөн хүүхэдтэй болж байгаа ажээ.

Гурван ихэр хүүтэй болсон ээж аавд баяр хүргэе. Монголын үрс маш олон болтугай.

Өнөөдөр Монгол Улс гурван ихэр хүүгээр бүл нэмлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (48)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.