| | USD/MNT 0₮

БНСУ-д өөрийгөө тусгаарлах ёстой монгол иргэн журам зөрчиж гадуур явсныг олжээ

БНСУ-ын "Өөрийгөө тусгаарлах" журмыг зөрчиж гадуур гарсан Монгол улсын иргэн А-г илрүүллээ хэмээн Тэгү хотын захиргаанаас мэдээлэв.

Өнөөдөр буюу 8-ны өдөр тус хотын Гамшгийн аюулгүй байдлын төв газрын мэдээлснээр "Гадаадаас ирсэн Монгол улсын иргэн А нь өнгөрсөн 7-ны өдөр 17 цагийн үед хянах аппликэшн суулгасан гар утсаа байрандаа орхиж ойролцоо байх амтат гуаны фермд ажил хийхээр гарч явсан" гэжээ.

Түүнийг тусгаарлалтын журам зөрчин, зөвшөөрөлгүйгээр гарч явсан үйлдлийг нь нэмж байцаасны дараа Хууль зүйн яаманд буюу цагаачлалын албанд мэдэгдэх болно гэжээ. 

Тэгү хотын захиргаа нь цаашид ч гэсэн "Өөрийгөө тусгаарлах" үүргийг зөрчсөн гадаадаас ирсэн иргэдэд холбогдох хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж, тус улсаас албадан хөөн гаргах арга хэмжээ авсаар байх болно гэж мэдээлжээ. 

Эх сурвалж:Күүкмин Их Сургуулийн багш Ц.Өнөрзаяа 

БНСУ-ын "өөрийгөө тусгаарлах" журмыг зөрчиж гадуур гарсан Монгол улсын иргэн А-г илрүүллээ хэмээн Тэгү хотын захиргаанаас мэдээлэв.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.