| | USD/MNT 0₮

Л.Эрдэнэчимэгийг дарамталж 50 сая төгрөг авсан гэх Х.Бат-Ялалтыг шүүх хурал хойшиллоо

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр анхан шатны шүүхэд болох байсан ч хойшиллоо. 

Тодруулбал, шүүгдэгч Х.Бат-Ялалтын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Л.Даваасүрэн нар шүүх хуралдаан давхцсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт бичгээр ирүүлснийг шүүх хүлээн авч хуралдааныг энэ тавдугаар сарын 22-ны 10.00 цаг хүртэл хойшлуулжээ. 

Х.Бат-Ялалтыг өнгөрсөн 2016 оны сонгуулийн өмнө Л.Эрдэнэчимэгийг дарамталж 50 сая төгрөг авсан гэх хэрэгт яллагдагчаар татсан байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр анхан шатны шүүхэд болох байсан ч хойшиллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.