| | USD/MNT 0₮

БСШУСЯ:Төгсөх ангийн сурагчдад ирэх долоо хоногоос эхэлж давтлага өгнө

Төгсөх ангийн сурагчдад давтлага өгөх асуудлаар БСШУСЯ-наас мэдээлэл өгч байна.

Тодруулбал, Тавдугаар сарын 11-нээс эхлээд ЕБС дээр давтлага зохион байгуулна. Аймаг, нийслэлийн боловсролын газрууд ямар заавраар зохион байгуулах талаар зөвлөгөө зөвлөмж өгнө.

596 сургуульд дээр давтлага зохион байгуулна. Нэг ангид 10-15 хүүхэд багтана. Тэгээд хүүхэд хоорондын зай болон халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахина гэдгийг холбогдох газраас мэдээллээ.

Энэ жил элсэлтэлийн шалгалт өгөхөөр 30 гаруй мянган хүүхэд бүртгүүлсэн байна. Салбар яамнаас энэ жил төгсч байгаа хүүхдүүдэд зайлшгүй давтлага өгөх шаардлагатай юм байна гэсэн ойлголтод хүрч ийнхүү нэг сарын хугацаатай давтлага өгөхөөр болжээ. 

Шууд үзэх:

Тавдугаар сарын 11-нээс эхлээд ЕБС дээр давтлага зохион байгуулна. Аймаг, нийслэлийн боловсролын газрууд ямар заавраар зохион байгуулах талаар зөвлөгөө зөвлөмж өгнө.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.