| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Германаас ирсэн иргэнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 42 боллоо

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд  987  иргэн ажиглалтад байна. Тусгаарлах байрнаас 72 иргэн  гарчээ. Орон нутгийн гал тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгээс 11 эмч мэргэжилтэн  3800 гаруй хүнд тандалт судалгаа хийжээ .

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 44 хүнд шинжилгээ хийсэн. Тандалтын зорилгоор хийсэн долоон сорьцын шинжилгээнээс коронавирус илрээгүй. Хоёр сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийлээ. Өмнөговь аймагт тусгаарлагдсан иргэнээс коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Тавдугаар сарын 3-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэнээс илэрсэн.  Тодорхой шинж тэмдэг тод илэрсэн. Толгой өвдөж, хоолонд дургүй болж нус гоожсон бөөлжинө. Коронавирусийн батлагдсан 42 тохиолдол боллоо. Эмчлэгээнд байгаа хүмүүсийн бие хэвийн тогтвортой байна. Зарим хүмүүс хатгалгаатай байгаа. Халуурах шинж тэмдэг нь буурсан" гэлээ. 

Ийнхүү 42 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирснээс 13 нь бүрэн эмчлэгдэж эмнэлгээс гарсан байна. 

Тавдугаар сарын 3-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэнээс илэрсэн. Шинж тэмдэг нь маш тод илэрсэн. Толгой өвдөж, хоолонд дургүй болж нус гоожсон. Коронавирусийн батлагдсан 42 тохиолдол боллоо
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.