| | USD/MNT 0₮

Н.Номтойбаяр:Ц.Нямдоржид хандаж хэлэхэд, тэтгэвэртээ гар одоо болио

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр АТГ-ын гадаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Түүнд холбогдох хэргийг шалгаж байгаа бөгөөд шүүхээс түүнийг албадан ирүүлэх хүсэлтийг хүргүүлсэн байгаа юм.

Тэрбээр “Хуульд захирагдаж амьдармаар байна. Гэтэл энэ хуулийнхан өөрсдөө яаж ажиллаад байгаа юм бэ.

Хуульзүйн сайд нь өнөөдөр хэдэн төгрөгийн машин унаж, ямар орчинд ажиллаж байгаа билээ тэрийг хуулийнхан нь шалгаач. Тэр хүн Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж өрсөлдөнө. Нямдоржид хандаж хэлэхэд одоо тэтгэвэртээ гараа, боль гэж хэлье. Балиар хэрүүл нь бид нарын хөгжлөөс татаад байна. Хөгжлийн бодлого гэж алга.

Тиймээс хуулийн байгууллага хүний царай харж явж болохгүй шүү. Бүх нотлох баримтаа ил болгож байна. Үүнийг нуух хаах шаардлага байхгүй. Гэтэл хуулийнхан хуулиа дээдэлж шударга ажиллаж чадахгүй байна. 

Намаас хөөгдсөний хувьд гэвэл би ч буруутай. УИХ-ыг тараая гэж гарын үсгээ зураад явсан. Эхлээд ЖДҮ-чдээ зайлуулъя гэхэд харамсалтай нь зайлуулаагүй шдээ” гэлээ.

Шууд үзэх: 

Гишүүн асан Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.