| | USD/MNT 0₮

ОБЕГ-ын даргаар Бригадын генерал Г.Ариунбуян, хурандаа Б.Ууганбаяр хоёрын хэнийг нь томилох вэ

Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томиллоо.

Онцгой байдлын албаны хүнийг Элчин сайдаар томилж байна гэсэн шүүмжлэл байгаа ч Ерөнхийлөгчтэй урд хөршид хийсэн хэд хэдэн албаны айчлалд явж хоёр улс эв найрамдалтай байхад онцгой хувь нэмэр оруулсан гэх тайлбарыг УИХ-ын дарга хийсэн юм.

Ийнхүү ОБЕГ-ыг олон удирдан чиглүүлж авч явсан Т.Бадрал даргын дараагийн дарга хэн бэ гэдэг асуудал гарч ирлээ.

Тэгвэл "Гамшгаас хамгаалах тухай" хуулиар Онцгой байдлын ерөнхий газар нь гамшгаас хамгаалах төрийн бодлого, гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэгттэй онцгой обьект болох ОБЕГ-ыг хэн удирдах вэ. Дараагийн даргын марафон аль хэдийнэ эхэлсэн байна.

Одоогоор хоёр хүний нэр дуулдаж байгаа бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хоёрын нэр дуулдах болов.

Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар Г.Ариунбуян хурандааг томилох болов уу гэсэн таамаглал байна.

Учир нь Ерөнхий сайдын эртний танил буюу бүр хар багын найзууд гэх. Тэгэхээр Ерөнхий сайд найзыгаа дэмжиж, ОБЕГ-ыг гарт нь атгуулах болов уу гэсэн итгэл найдвар байна.

Гэвч ажлаа мэддэг, хариуцлагатай бусдад болон ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн Б.Ууганбаяр хурандаагийн нэр ч дуулдах болов. Түүнд онцгой байдлыг хариуцуулбал тэрбээр алдахгүй бас адгахгүй аваад явчихна.

Магадгүй хар багын найзаа Ерөнхий дарга болгож, дэд даргыг тэргүүн дэд болгож мэдэх байх. Ямартаа ч Засгийн газрын хуралдаанаар ОБЕГ-ын дараагийн томилгоо удахгүй хийгдэх байх гэдэгт найдаж байна.

Бригадын генерал Г.Ариунбуян даргын тухайд гэвэл,

 

Боловсрол:

  • 1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр,
  • 2000-2003 онд ХБНГУ-ын Шпайер хотын Төрийн захиргааны их сургуулийг төгссөн. Захиргааны эрх зүй, төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

  • 1989-1991 онд Зэвсэгт хүчний 276 дугаар ангид албаны дарга,
  • 1991-1996 онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангид цэргийн төлөөлөгч, тасгийн дарга,
  • 1996-1999 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт төлөвлөлтийн офицер,
  • 2005-2010 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
  • 2010-2011 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх,
  • 2011-2012 онд Засаг даргын орлогч,
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
  • 2015 оны 01 дүгээр сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар,
  • 2017 оны 02 дугаар сараас Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар ажиллаж байна.

 

 

 

ОБЕГ-ын дараагийн дарга хэн болох вэ
Нийгэм

Сэтгэгдэл (77)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.