| | USD/MNT 0₮

ИХ, ДЭЭД СУРГУУЛИА ТӨГСӨЖ БАЙГАА ОЮУТНУУД ТӨГСӨЛТИЙН БАЯРАА ХИЙХ ЭСЭХИЙГ ЯАМ, УОК ШИЙДНЭ

Энэ жил 20 гаруй мянган залуус их, дээд сургуулиа төгсөж байна. Хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын холбоо, консерциумтай хамтарч оюутнуудаа хэрхэн төгсгөх вэ гэдэг дээр зарчмын шийдэлд хүрчээ. 

Тодруулбал, бүх шалгалтуудаа онлайнаар авах юм байна.  Их, дээд сургууль болгон оюутнуудаа зургадугаар сарын 15-нд багтаж төгсгөх бөгөөд УОК-той ярилцаад төгсөлтийг намар хийх үү, наана нь зохион байгуулах уу гэдгийг ярилцаж байна.

Коронавирусын тархалтын үед хөдөө орон нутагт байдаг оюутнуудаа нааш цааш нь явуулахгүйгээр төгсгөнө. Сургуулиуд маань эхнээсээ төгсгөх ажиллагааг зохион байгуулаад явж байгаа гэдгийг салбарын сайд Ё.Баатарбилэг мэдээлжээ.

Энэ жил 20 гаруй мянган залуус их, дээд сургуулиа төгсөж байна. Хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын холбоо, консерциумтай хамтарч оюутнуудаа хэрхэн төгсгөх вэ гэдэг дээр зарчмын шийдэлд хүрчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.