| | USD/MNT 0₮

Б.Мэргэн:С.Зоригийн хэргийг нууцаас гаргаж, Б.Хурц нарыг нээлттэй шүүх хэрэгтэй

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг буруутгаж шүүхээс ял оноосон байгаа билээ.

Тэгвэл тэднийг эрүүдэн шүүж ял тулгаж үүрүүлсэн гэх асуудалд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарыг буруутган шалгаж эхэлсэн.

Тэдэнд холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байгаа бөгөөд прокурор эсэргүүцэл бичиж, хэргийг шүүхээр шийдвэрлэхээр болсон. Уг асуудалтай холбогдуулан өнөөдөр Б.Хурцын өмгөөлөгчид мэдээлэл хийлээ.

 

Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар Ерөнхийлөгч Х.Баттулгад төрийн нууцад хамаарах эрүүгийн хэргүүдийг олон нийтэд ил болгох хүсэлтийг гаргаж буй аж. Ингэхдээ С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн 104 хавтаст материал болон эрүүдэн шүүсэн гэх 36 хавтаст материалыг ил болгож, шүүх хуралдааныг нээлттэй хийх хүсэлтийг ҮАБЗ-ийн тэргүүнд хүргүүлж байна.

 

Энэ талаар өмгөөлөгч Б.Мэргэн “Олон улсын байгууллага, улстөрчид, иргэд нь ч хэвлэл мэдээллийн сэтгүүлчид энэ хэргийг ил болгохыг шаардаж, шүүх хурлыг нь нээлттэй явуулах ёстой гэж үзэж байна.

Хэрвээ нууцын зэрэглэлд гэх нэрийн цаана хэргийг шийдвэл эргээд нөгөө шүүхээ хардана. Өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах маш бага хугацаа олгосон. 36 хавтаст материалыг нүүрээр нь тоолж үзвэл 15600 орчим нүүр байгаа. Энэ бүхэнтэй шүүх дээр танилцаад, тэмдэглэл үйлдэнэ. Гэхдээ тэмдэглэлээ авч гарах боломжгүй. Бичсэн тэмдэглэлээ санаад шүүх хуралдаа бэлтгэх нь боломж хязгаарлагдмал байна. Бид робот биш.

 

Бид Үндсэн хуульд заасан үйлчлүүлэгчийнхээ өмгөөлүүлэх эрхийг хангаж чадахгүй, хэргийн материалтай танилцсан тэмдэглэлээ өөртөө байлгаж болохгүй, гадагшаа юм ярьж болохгүй байхад нэр бүхий улстөрчид хэргийн материалыг задруулаад байна. Тэд хаанаас энэ материалыг аваад байна вэ. Тэгээд өөртөө ашигтайгаар олон нийтэд мэдээллээд байна.

 

Тиймээс өмгөөлөгч болон улстөрчид харилцан тэнцвэртэй байх үүднээс энэ бүх мэдээллийг ил болгож, олон нийтэд зөв ойлголтыг өгөх хэрэгтэй байна.

Манай үйлчлүүлэгчид хэрэг хийгээгүй тул хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулгад хандаж байна. Шүүхээр орж гэм буруугаа тогтоолгоогүй байхад хэнийг ч шүүгдэгч буруутан гэж хэлж болохгүй” гэсэн байр суурийг илэрхийллээ.

С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ НУУЦААС ГАРГАХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИД ТАВИЛАА

БҮРЭН ЭХЭЭР НЬ ШУУД ҮЗЭХ:

 

Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар Ерөнхийлөгч Х.Баттулгад төрийн нууцад хамаарах эрүүгийн хэргүүдийг олон нийтэд ил болгох хүсэлтийг гаргаж буй аж. Ингэхдээ С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн 104 хавтаст материал болон эрүүдэн шүүсэн гэх 36 хавтаст материалыг ил болгож, шүүх хуралдааныг нээлттэй хийх хүсэлтийг ҮАБЗ-ийн тэргүүнд хүргүүлж байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.