| | USD/MNT 0₮

ТЭРБУМЫН ГАЗАРТАЙ ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө.

Ажил хүлээлцэх үеэр Д.Даваасүрэн хэлэхдээ энэ хугацаанд бид бүхэн гар сэтгэл нийлэн том зорилтууд тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажиллалаа, цаашид ч хийж гүйцэтгэх ёстой ажлууд олон бий. Энэ бүхнийг та бүхэн төрийн тусгай албан хаагчийн хувьд үлгэр жишээ биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Түүнийг өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар чөлөөлсөн бөгөөд ийнхүү өнөөдөр ажлаа хүлээлгэн өгч байгаа юм байна. 

Тэрбээр 2016 оны есдүгээр сард томилогдсон. Түүнийг албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэх шалтгаанаар чөлөөлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Түүний ХОМ-ийг харвал 2017-2018 онд ганцхан жилийн дотор хөрөнгө нь 755 саяас 1 тэрбум 675 сая төгрөг болтлоо өсөж, нэг тэрбумаар үнэлэгдэх газартай байна. Мөн Lexus-570, Volkswagen-Touareg маркийн хоёр автомашинтай ажээ. 

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.