| | USD/MNT 0₮

Төгсөх ангийн сурагчдад сургууль бүр давтлага өгч их, дээд сургуулийн элсэлтэд бэлдэх нөхцөлөөр хангана

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 139 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр 2020 оны есдүгээр сарын 01-нийг хүртэл “Сургалтын төв”- үүд халдвар хамгааллын дэглэм, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулах эрх нь нээгдсэн юм. Улсын хэмжээнд 1088 сургалтын төв байна. Мөн төгсөх ангийн сурагчдад танхимын сургалтаар сургууль тус бүр давтлага өгч их дээд сургуулийн элсэлтэд бэлдэх нөхцөлөөр хангахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав. Давтлагыг УОК, ЭМЯ-аас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг удаад  анги танхимд 10-аас хэтрэхгүй сурагч, сургуулийн хэмжээнд 40-50 хүртэл сурагч байхаар тооцож ажиллахыг үүрэг болгосон байна.

Төгсөх ангийн сурагчдад сургууль бүр давтлага өгч их, дээд сургуулийн элсэлтэд бэлдэх нөхцөлөөр хангана
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.