| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: Өчигдөр 147 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ

ЭМЯ-ны коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. Тэрбээр "Өчигдөр ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабораторид нийт 147 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан таван хүн, ажиглах байруудад байгаа 19 хүн, Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарлагдсан 58 иргэн, Дорнодод долоо, Сэлэнгэд зургаа, нэмээд 95 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор 21 иргэний сорьцод шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан. 

Дархан-Уул аймгийн лабораторид ачаа тээврийн 31 жолоочоос авсан сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Үзүүлэх сургуулилалтад ХӨСҮТ-ийн 200 гаруй эмч ажилчид бэлэн байдлаа ханган, шуурхай удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн оролцож байгаа. Халдварт өвчин гэдэг утгаараа ЭМЯ сургуулилтыг толгойлж ажилладаг. Цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, онцгой байдлын байгууллага харилцан дэмжиж ажиллаж байгаа. Коронавирус дотоодод гарлаа гэхэд бид хэрхэн ажиллах вэ гэдгээ дадлага сургуулилтаар туршиж байгаа юм" хэмээн онцоллоо.

ЭМЯ-ны коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. Тэрбээр "Өчигдөр ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабораторид нийт 147 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.