| | USD/MNT 0₮

Ц.Элбэгдоржийн гэрээр тусгаарлагдах хугацаа маргааш дуусна

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 03-нд тусгай үүргийн онгоцоор ирж, тусгаарлалтад орсон билээ. Тэгвэл 21 хоногийн тусгаарлалтын хугацаа нь дууссан тэрбээр гэрийн 14 хоногийн ажиглалтад шилжсэн байгаа юм. Түүнийг гэрийн хорионд байхдаа Ерөнхийлөгч Х.Баттулга нарын хэд хэдэн уулзсан гэх мэдээлэл гарсан.

Уг нь хуулиараа бол ажиглалтад байгаа хүн хүнтэй уулзах ёсгүй юм. Харин маргааш буюу энэ сарын 08-нд түүний гэрийн ажиглалтын хугацаа дуусч байгаа бөгөөд тэрбээр нийгмийн харилцаанд орж болно. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Мөн түүний хүү Э.Эрдэнийг Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ гэх мэдээлэлд ч үгүйсгэсэн хариулт өгөв. 

Тэрбээр "УИХ-ын сонгуульд та нэр дэвших гэж байгаа юм уу, дэвшихийг урьж байна. Таныг дэвшүүлэх талаар яримаар байна гэж хандах. Бүгдэд нь баярласнаа илэрхийлье. Хүү нь Их хурлын сонгуульд явах гэж байна гэсэн яриа гарах. Хүүгээсээ бас асуулаа. Их хуралд үгүй гэнэ. Манайхаар нэг иймэрхүү" гэжээ. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэрийн ажиглалтын хугацаа маргааш буюу энэ сарын 08-нд дуусна.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.