| | USD/MNT 0₮

АЛТАНБУЛАГТ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЖ, ӨӨРИЙГӨӨ ХУТГАЛСАН ОНЦ НОЦТОЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд өнгөрсөн долоо хоногт хүн амины онц ноцтой хоёр хэрэг гарчээ.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт тус газарт гаалийн байгууллагад ажилладаг байсан залууг найз нь олон удаа хутгалж амийг нь хохироосон аймшигт хэрэг гарсан. Тухайн хэрэг ахуйн хүрээнд буюу архидан согтуурцгааж улмаар хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж нэгнийхээ амийг хохироосон байдаг.

Тэгвэл энэ аймшигт хэргийн дараа мөн гэр бүлийн маргаан хардалтын улмаас эхнэрийнхээ амийг хөнөөж, өөрийгөө хутгалсан онц ноцтой хэрэг гарчээ. Эхнэрээ хөнөөсөн эр өөрийгөө гурван удаа хутгалжээ. Түүнийг түргэн тусламжаар ГССҮТ-д авчирсан байгаа хэдий ч биеийн байдал нь хүнд байгаа ажээ. 

Ийнхүү Сэлэнгэ аймагт хүн амины онц ноцтой хоёр хэрэг гарсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд хүн амины онц ноцтой хоёр хэрэг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (20)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.