| | USD/MNT 0₮

ДАДЛАГА СУРГУУЛИЛТЫН ҮЕЭР ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАРИУ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТҮР ХАМГААЛАХ БАЙР АЖИЛЛАНА

“Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтыг тавдугаар сарын 07-ны өдөр буюу Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна. 

Энэ арга хэмжээний үеэр тус дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоож цэргийн техник оруулж ирэн, албан хаагчид дадлага сургуулилалт хийх юм.


Дадлага сургуулилтын үеэр НГБХЗХГ, ЧДГБХЗХХ хамтран хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэх түр хамгаалах байрыг ажиллуулж хорио цээрийн үед хүүхэд хамгааллын чиглэлээр авах арга хэмжээг зохион байгуулна.


Мөн дүүргийн хэмжээнд өндөр эрсдэлтэй хүүхдүүдийн судалгааг гаргаж дадлага сургуулилтын үед эдгээр хүүхдүүдийг хяналтад байлгахаар ажиллаж байна.

“Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтыг тавдугаар сарын 07-ны өдөр буюу Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.