| | USD/MNT 0₮

Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоож эхэллээ

Манай улс шинэ вирусийг хүн амын дунд дэгдэнэ гэж тооцон, бүх шатны байгууллагын бэлэн байдлыг ханган ажиллаж буй.

Уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Ковид-19” цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага, сургуулилалтыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн тодорхой бүсүүд иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах ажил 08.00 цагаас эхэллээ. Уг сургуулилалт орой 18.00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Энэхүү сургуулилалтыг гурван үе шаттай хийнэ. Нэгдүгээрт, дээрх сэдвийн хүрээнд команд штабын сургуулилалт хийж, хүн амын дунд халдвар тархсан тохиолдолд төрийн болон олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэнэ.

Хоёрдугаарт, “Буянт-Ухаа” спортын ордонд 300 ор дэлгэн, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийг түшиглэн, хээрийн эмнэлэг байгуулах болжээ. Гуравдугаарт, Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөл хорио “тогтоох” юм байна. Мөн тус дүүрэгт ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. 

Тиймээс иргэд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо замаа тооцоолж, хөл хорио тогтоосон бүсээр явахгүй байхыг холбогдох газруудаас анхааруулж байна.

 

Уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Ковид-19” цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага, сургуулилалтыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн тодорхой бүсүүд иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах ажил 08.00 цагаас эхэллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.