| | USD/MNT 0₮

ӨМНӨГОВЬ АЙМАГТ ТУСГААРЛАГДСАН СЭЖИГТЭЙ ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ӨНӨӨ ОРОЙ ГАРНА

Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтод коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж тусгаарлагдсан байна. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Д.Нямхүү захирал хэлэхдээ "Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтод коронавирус нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Шинжилгээний сорьцыг Улаанбаатар луу авч ирж байгаа бөгөөд өнөө орой хариу нь гарна. Маргааш танилцуулна" гэлээ.

Манай улсад өнөөдрийн байдлаар 41 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Нийт батлагдсан тохиолдлуудын 60 орчим хувь нь ОХУ-аас ирсэн. Батлагдсан 41 тохиолдлын 80,4 хувь хөнгөн буюу дунд хэлбэрийн, 14,6 хүнд хүндэвтэр, 5 хувь нь маш хүнд гэсэн эмнэл зүйтэй байна. Мөн батлагдсан тохиолдлын 19 эмэгтэй, 23 нь эрэгтэй бөгөөд батлагдсан тохиолдлуудын 10 орчим хувь нь хатгаагаар хүндэрсэн. Одоогоор 13 хүн эдгэрсэн. Үүнээс 4 нь гадаад иргэн байна. 

Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтод коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж тусгаарлагдсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.