| | USD/MNT 0₮

Дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгөний 70 мянган төгрөг иргэдийн дансанд орж эхэллээ

Засгийн газрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд танилцуулж байна. Эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас хоёр дахь багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд зургаан сарын хугацаанд буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хүүхэд бүрт 100,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжих тул тус сарын үлдэгдэл болох 70 мянган төгрөгийг өнөөдөр, маргаашийн дотор иргэдийн дансанд шилжүүлж дуусна. Сангийн яамнаас санхүүжилтийг нь шилжүүлсэн хэмээн Сангийн сайд мэдэгдсэн.

Тэгвэл ХААН болон ХАС банкаар дамжуулан авдаг дансанд хүүхдийн 70 мянган төгрөг орж эхэлжээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгөний нэмэгдэл 70,000 төгрөгийг нийт 1,122,466 хүүхдэд шилжүүлснээс 15.00 цагийн байдлаар 316,003 хүүхдийн мөнгө дансандаа ороод байна. 

Дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгөний үлдэгдэл 70 мянган төгрөгийг өнөөдөр, маргаашийн дотор олгож дуусна
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.