| | USD/MNT 0₮

Халдвар авсан жирэмсэн эмэгтэй болон хорт хавдартай эрэгтэйг эмчилж байна

Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн ковид 19-ийн батлагдсан 41 тохиолдол бүртгэгдснээс 13-ыг нь бүрэн эмчлээд эмнэлгээс гаргасан байгаа.

Одоогоор эмчлүүлж байгаа халдвартай иргэдийн эмчилгээ болон эмнэлзүйн шинж тэмдгийн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн хоёр сарын хугацаанд батлагдсан 41 тохиолдол бүртгэгдсэн. Нийт 10 удаагийн тусгай үүргийн онгоц, автомашины зорчигч нийт 4000 гаруй иргэнийг тандалт судалгааг хийсэн. Давхардсан тоогоор 11200 иргэнд шинжилгээг хийлээ. Илэрсэн тохиолдлуудын 60 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдсөн. Зарим нь бусад улс орнуудаас зөөвөрлөгдсөн. Өвчтөнүүдийн хувьд 80.4 хувь нь хөнгөн дунд хэлбэр илэрч байна. 14.6 хувь нь хүнд хүндэвтэр, 5 хувь нь хүнд байна. Батлагдсан тохиолдлуудын 19 нь эмэгтэй, 23 нь эрэгтэй. Одоо эмчлүүлж байгаа халдвартай иргэдийн дунд жирэмсэн эмэгтэй болон хорт хавдартай эрэгтэй ч байна.

Өвчтөнүүдийн 10 хувь хатгаагаар хүндэрсэн. Өнөөдрийн байдлаар 13 хүн эдгэрснээс дөрөв нь гадаадын иргэн байсан. Мөн маш хүнд оноштой хоёр өвчтөн эдгэсэн. Зүрх судасны өвчтэй, архаг хууч өвчтэй коронавируст халдвараар өвчилж байна. Ихэвчлэн хоолой өвдөх, халуурах, нус гоожих шинж тэмдэг илэрч байна” гэлээ.

Илэрсэн тохиолдлуудын 60 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдсөн. Зарим нь бусад улс орнуудаас зөөвөрлөгдсөн. Өвчтөнүүдийн хувьд 80.4 хувь нь хөнгөн дунд хэлбэр илэрч байна. 14.6 хувь нь хүнд хүндэвтэр, 5 хувь нь хүнд байна. Батлагдсан тохиолдлуудын 19 нь эмэгтэй, 23 нь эрэгтэй. Одоо эмчлүүлж байгаа халдвартай иргэдийн дунд жирэмсэн эмэгтэй болон хорт хавдартай эрэгтэй ч байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.