| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Нийт 57 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй, сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 217 улс орны 3,723,455 хүн өвчилж, 257,953 нас барж, 1,239,368 нь эдгэрээд байна.

Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхий даяар 80184 шинэ тохиолдол, 5712 нас баралт бүртгэгджээ. Идэвхтэй халдварын тоо 2226134 байгаа бол биеийн байдал нь хүнд байгаа 49319 хүн байна.  Халдвартай хүнийхээ тоогоор АНУ, Испани, Итали, Их Британи, Франц, Герман, ОХУ, Турк, Бразил, Иран улсууд тэргүүлж байна.

Ковид 19-ийн эсрэг эм, вакцин үйлдлэхээр 40 гаруй улс орон нэгдэж байгаагаа ДЭМБ-аас дуулгажээ. 

Манайд бүртгэгдсэн халдварын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Сэжигтэй тохиолдол илрээгүй. Өчигдрийн байдлаар нийтдээ 57 хүнд шинжилгээ хийлээ. Хоёр халуурсан хүний хариу сөрөг гарсан. Мөн Өмнөговь аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Сорьц нь наашаа ирж байгаа. Дархан-Уул аймагт Алтанбулагийн боомтоор орж ирсэн 25 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй" гэв. 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 217 улс орны 3,723,455 хүн өвчилж, 257,953 нас барж, 1,239,368 нь эдгэрээд байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.