| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр эхэлсэн. 

Харин хоёр дахь өдрөө буюу өнөө өглөө үргэлжлүүлэн шүүж эхэлжээ. 

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

Харин түүний өмгөөлөгч нар М.Энхсайханыг нэг үйлдэлд нь хоёр яллах тогтоол үйлдсэнийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Тиймээс шүүх хуралд цагаатгах байр суурьтайгаа оролцож байгаа аж.  Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг гэрчээр оруулцуулах ёстой гэсэн хүсэлтээ өгөөд байгаа билээ.

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.