| | USD/MNT 0₮

Алт мөнгөнийн дарханы өрөөнд газ дэлбэрч, гурван хүн түлэгджээ

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд  өчигдөр газ дэлбэрсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн тавдугаар байрны зоорийн давхарт иргэн Б-ийн эзэмшлийн алт мөнгөний дарханы өрөө шатсаны улмаас нэг удаагийн хэрэглээний газ дэлбэрсэн байна. Дээрх хэргийн талаарх дуудлага мэдээлэл Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 17.02 цагт ирсэн бөгөөд алба хаагчид 40 минут ажиллан галыг унтраажээ.

Уг гал түймэрт  53 настай эмэгтэй А, 46 настай эрэгтэй Б, 28 настай эрэгтэй С нар өртөж түлэгдсэнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн байна. Харин ойролцоо зогсч байсан гурван машины цонх хагарчээ. Энэ хэргийг цагдаа, онцгой байдлын газар үргэлжлүүлэн шалгаж байна. 

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд өчигдөр газ дэлбэрсэн хэрэг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.